Чуулганы танилцуулга

60 4.3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТСИЙН ГYЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ:  Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдах ажилтнуудад iPad төхөөрөмж олгосон. Мөн iPad төхөөрөмжүүдийг Төрийн ордны утасгүй интернэтийн сүлжээ болон 3G сүлжээгээр интернэтэд холбогдон мэдээллийг шуурхай авах боломжийг бүрдүүлсэн.  Нэгдсэн хуралдааны санал хураалт бүхий микрофоны систем, Байнгын хороодын А, В, Г заалны микрофоны системийн техник, тоног төхөөрөмж болон програм хангамжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилласан. Нэгдсэн хуралдааны 980 гаруй санал хураалтын товъёгийг компьютерт шивж оруулан протокол хөтлөгч болон архивт хүлээлгэн өгсөн.  Нэгдсэн хуралдааны дүрс бичлэгийг 87 ширхэг DVD, 53 ширхэг VHS хальсанд тус тус буулган бичлэгийн чанарт хяналт тавин холбогдох нэгжид шилжүүлсэн.  Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор хөдөө орон нутагт 3 ширхэг мэдээллийн цахим самбар байрлуулан 80 гаруй хууль, хуулийн төсөл, 140 гаруй хурлын хуваарь, 200 гаруй бусад төрлийн мэдээлэл оруулаад байна. Мөн өдөрлөгийн үеэр техник хэрэгслийн ашиглалтыг хариуцан гүйцэтгэж, 5 ширхэг компьютер, хуулийн хайлтын 500 ширхэг CD, DVD бэлтгэн хүлээлгэн өгсөн.  Улсын Их Хурлын болон дотоод сүлжээний цахим хуудсанд 970 нэгж мэдээ, мэдээллийг байршуулж, иргэдээс ирсэн асуултыг Тамгын газрын бичиг хэрэгт өгч, зарим асуултад хариултыг өгсөн.  Техник хэрэгслийг шинэчлэх ажлын хүрээнд Тамгын газрын ажилтнуудад 80 ширхэг зөөврийн компьютер олгож, Хэвлэх хэсэг болон Байнгын хороодын хуралдааны танхимын тоног төхөөрөмжид техникийн хэсэгчилсэн шинэчлэлт хийж аудио бичлэгийг дижитал форматад шилжүүлэх техникийн бэлтгэлийг хангасан.  Төрийн ордны утасгүй интернэтийн сүлжээний гарцыг салган 20 МВ-ээр интернэт сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлснээр сүлжээний хурд нэмэгдэн ачаалал багассан.  Гадны байгууллагын тусламжаар 3 ширхэг сервер компьютер авч, гурван гол вэб сайтуудыг байрлуулсан. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл сурталчилгааны вэб сайтын домайн нэрийг сольж парламентын дэд домайн нэр олгон нэгдсэн стандартад нийцүүлснээр иргэд сонгогчдын мэдээлэл авах хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн.  АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны протоколд тусгагдсан АНУ-ын Конгрессийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын харилцан туршлага солилцох онлайн ярилцлага явуулах техникийн нөхцлийг бүрдүүлэн ажилласан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw