Чуулганы танилцуулга

65 ЗУРГАА. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв нь Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 42 судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Хуулийн ажлын хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын хэрэгцээнд хүргүүлэв. Үүнээс Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар 32, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар 5, Байнгын хороодын захиалгаар 1, Судалгааны төвийн санаачлагаар 4 судалгааны ажлыг гүйцэтгэв. Мөн 20 төрлийн судалгааны тайлан болон ном, товхимолыг эмхэтгэн гаргав. Үүнд:  Судалгааны тайлан: 20 төрөл, 1200 хувь  “Бодлогын судалгаа шинжилгээ” цуврал эмхэтгэлийн 7-р боть /нийт 15 судалгааны тайланг агуулсан/  “Бодлогын судалгаа шинжилгээ” цуврал эмхэтгэлийн 8-р боть /нийт 14 судалгааны тайланг агуулсан/  Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы статистик эмхэтгэл  Бодлогын судалгаа ба бодлогын дүн шинжилгээ /Судлаачдад зориулсан гарын авлага/ Улсын Их Хурлын намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгаанаас 25 судалгааны тайланг бүх гишүүдэд, бусад тайланг зөвхөн захиалагчдад хүргүүлэв. Мөн бүх судалгааны тайланг Улсын Их Хурлын номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр байршуулахаас гадна Улсын Их Хурлын гишүүдийн IPad дахь My Parliament дотоод мэдээллийн сүлжээнд PDF хэлбэрээр бүрэн эхээр нь байршуулж байна. Тус төв нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дараах чиглэлээр мэдээлэл судалгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Үүнд: 1/ Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудалд хамаарах захиалгат болон төлөвлөгөөт судалгаа/ Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар болон Төвийн санаачлагаар/; 2/ Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, Уëñûí Иõ Хóðëаар хууль хэлэлцэн батлах, шийдвэр гаргахад шаардагдах судалгаа, мэдээлэл, лавлагаа / Улсын Их Хурлын гишүүд, Хуулийн ажлын хэсгүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар/; 3/ Улс орны нийгэм-эдийн засгийн зарим тулгамдсан асуудал, гишүүдийн сонирхон судлуулахыг хүссэн асуудлаар бодлогын судалгаа, шинжилгээ /Захиалгаар болон Төвийн санаачлагаар/; 4/ Өргөн баригдсан хуулийн төсөлд холбогдох судалгаа, дүн шинжилгээ, мэдээлэл лавлагаа / Улсын Их Хурлын гишүүд болон хуулийн ажлын хэсгүүдэд/;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw