Чуулганы танилцуулга

105 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд харин хураамжийн хэмжээг бууруулан тогтоосон тухайн заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Хоёр.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдан Татварын ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Гурав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргалаа. Тогтоолоор хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах асуудлыг шийдвэрлэлээ: 1.Хуульд заасан хязгаарт багтаан 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохыг Засгийг газарт үүрэг болгож, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн хугацаанд батлан гаргахыг зөвлөлөө. 2.Улсын тэмдэгийн хураамжийн хэмжээг бууруулан тогтоосон заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр буцаан хэрэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан буцаан олголтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болголоо. 3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог багасгах, шат дамжлагыг бууруулах шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн тоог багасгах, хугацааг бодитой тогтоох, тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлыг судлан үзэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож байгаа байдал, түүнийг зохицуулж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцон ажиллахыг Засгийн газарт тус тус үүрэг болголоо. Хуулийг хэрэгжүүлэх шатанд гарч ирсэн амьдралд нийцэхгүй, зөрчилтэй зүйл, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэн, улмаар бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулсан, тэмдэгтийн хураамж ногдуулах үндэслэлийг сайжруулсан, амьдралд илүү ойр, бодитой байхад чиглэгдсэн өөрчлөлтийг тусган шийдвэрлэсэнд энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх C.Доржханд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw