Чуулганы танилцуулга

89 Хуулийн Наймдугаар бүлэгт иргэний эрх, үүрэг, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төрийн бус байгууллагын оролцооны талаар тусгагдсан бол хуулийн Ес дүгээр бүлэгт эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдсан болно. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 1998 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд мөн батлагдав. Гурав. Хуулийн ач холбогдол Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж , үйлчилгээ үзүүлэх эрх зүйн таатай, ойлгомжтой орчин бүрдэнэ. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зөрчлийн хор уршиг, учруулсан хохирлын хэмжээнээс хамааруулан тогтоосноор эрүүл мэндийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил гарах нь багасна. Эрүүл мэндийн салбарт ногдох улсын төсвийн хуваарилалт болон нийгмийн халамжийн сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэхээр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ сайжирч, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх О.Баяраа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw