Чуулганы танилцуулга

56 хуулиар Улсын Их Хурлын гишүүдийг оролцуулсан дэлгэрэнгүй ярилцлага хийж олон нийтэд хүргэв. Мөн Байнгын хороодын хуралдааныг дүрсжүүлэн сайтуудад байршуулах ажил тогтмолжиж, өнгөрсөн хугацаанд “76/26 парламент ток шоу” нэвтрүүлэг 12 удаа, “Парламент энэ 7 хоногт” теле нэвтрүүлгийг 14 удаа тусгай графикийн дагуу тус тус бэлтгэн гэрээт телевизүүдээр гаргаж олны хүртээл болголоо. Улсын Их Хурлын Тамгын газраас Төв, Архангай аймагт зохион байгуулсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийн шторк хийж, сурталчлах ажлыг зохион байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын 76 гишүүн тус бүрийн үйл ажиллагааг харуулсан видео архив бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Улсын Их Хурлын 76 гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрхэн ажилласан талаарх баримтат кино бүтээхээр ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын Байнгын хороод болон дэд хороодоос нийслэл, орон нутгийн төрийн байгууллагуудад хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт шалгалт, нээлттэй сонсгол, хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь өргөн сурталчилж ирэв. Хэлтсийн “Open-parliament.mn” вэб сайтын талаар: Хэлтсийн ажилтан бүр хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу чуулган, байнгын хороодын хуралдааны тойм болон цаг үеийн үйл явдлын мэдээ, мэдээллийг шуурхай бичиж өөрийн сайтад байршуулж байна. Тайлангийн хугацаанд Open.parliament.mn вэб сайтад нийтдээ 1600 гаруй мэдээ, мэдээллийг хэлтсийн ажилтнууд бичиж байршуулжээ. Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомж, тайлбар, танилцуулга, төсөл, байнгын хороодын санал, дүгнэлтээс гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын болон дэд хороодын хуралдааны тоймыг хэлтсийн ажилтнууд хариуцсан чиглэлийн дагуу тухай бүрт нь бэлтгэн сайтаар дамжуулан шуурхай сурталчилж байна. Мөн хэлтсийн хууль сурталчлах албанаас чуулган, байнгын хороодын үйл ажиллагаа, батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомж, цаг үеийн асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлгийг сайтад шуурхай байршуулан олны хүртээл болгож байна. “Open-parliament.mn” вэб сайтад хандсан иргэдийн тоо /2011-07-08-ны байдлаар/ 97221-д хүрсэн үзүүлэлттэй байна. Иргэд, олон нийттэй харилцах ажлын талаар: Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах сурталчлах зорилгоор аймаг, нийслэлийн хууль сурталчлах төвийн хэрэгцээнд болон иргэд, сонгогчдод зориулсан Плакатын эхийг бэлтгэн хэвлэж нийт 14 аймаг, 6 дүүрэгт тараан олгов. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Төв, Архангай аймагт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 1500 гаруй иргэд хамрагдсан бөгөөд хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцов. Улсын Их Хурлын Тамгын газраас өдөрлөгийн үеэр 3400 гаруй бичмэл материал, гарын авлага, Монгол Улсад хүчин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw