Чуулганы танилцуулга

90 ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдах худалдан авах тогтолцоо ченжүүдийн сүлжээгээр зохион байгуулагдаж малчид, тариаланчид үйлдвэрүүдтэй шууд харьцах боломж бүрдэхгүй байгаа болон түүхий эдийн бэлтгэлийн стандартын хэрэгжилт хангалтгүй байгаагаас бэлэн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж байгаа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд хувийн хэвшлийн үйл ажиллагаа, оролцоонд түшиглэн явуулах шаардлага бий болсон байна. Ийм учраас Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн 58-д "Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, улмаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бий болгох", Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.8д "хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд худалдаалах боломж бүрдүүлсэн мэдээллийн технологид суурилсан биржийн сүлжээ байгуулна", Улсын Их Хурлын 2010 онд баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.5.1-д "мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгох" гэж тус тус заасны дагуу Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг боловсруулах эрх зүйн үндэс бүрдсэн байна. Үүний дагуу Засгийн газраас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль"-ийг баталлаа. Хууль 5 бүлэг, 17 зүйлээс бүрдэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд дараах асуудлуудыг тусгав. Үүнд: 1.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах чиг үүрэг бүхий бирж байгуулах, биржийн арилжааны оролцогчид нь арилжааны зуучлагч /брокер/ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилгаар бий болсон хоршоод байхаар тусгаж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж бирж дээр арилжих үйл ажиллагааг дуудлага худалдаа болон цахим хэлбэрээр гүйцэтгэж байхаар хуульд тусгалаа. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчин хүн түүхий эдийн үнийн мэдээллийг тогтмол авах, түүхий эдээ өөрийн сонгосон үнэнд борлуулах захиалга өгөх бололцоотой болж улмаар Монгол улсын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw