Чуулганы танилцуулга

68 Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Очирбат, С.Оюун, А.Тлейхан, З.Алтай, Д.Арвин, Д.Энхбат, Л.Гантөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, Н.Энхболд нарын гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвтэй нягт хамтран ажиллаж УЛСЫН ИХ ХУРАЛ-аар хэлэлцэж байгаа асуудлуудаар судалгаа тооцоо шуурхай гаргуулж байсан болно. Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганаар хэлэлцсэн болон хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаар тус төв тодорхой хэмжээнд судалгаа, мэдээлэл гаргасан ба үүнийг хэлэлцэх асуудал, захиалагчаар нь ангилан авч үзвэл: Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн асуудалд хамаарах судалгаанууд: 1. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт ГХО-ыг зохицуулах тухай хуулийн төслийн шинжилгээ, гадаад орнуудын туршлага” харьцуулсан судалгаа 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-д - “Улс төрийн наìûí бүтэц, гишүүнчлэл, санхүүжилтийн талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт” харьцуулсан судалгаа - Гадаадын зарим орны хоёр танхимтай парламентын талаарх харьцуулсан судалгаа - Орон нутгийн сонгуульд улс төрийн наì оролцох нь харьцуулсан судалгаа - Гадаадын зарим орны парламентын өргөдөл, гомдлын болон сонгуулийн асуудал хариуцсан хорооны талаарх харьцуулсан судалгаа - Гадаад орнуудын парламент дахь сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн дэд хороо - Сонгогчдын ирц, саналын босгын талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт” лавлагаа мэдээлэл - Дэлхийн зарим улс орнуудын Парламентын сонгуулийн зарчим 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд - Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн хэрэгжилттэй холбоотой хууль зүйн агуулга, бусад орны туршлага болон Олон Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй архи согтууруулах ундааны хуралдааны хэлбэр, архидалттай тэмцэж буй туршлага - “Тэмдэгтийн хураамжийн хууль зүйн болон эдийн засгийн агуулга, бусад орны туршлага болон Олон Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй архи согтууруулах ундааны хуралдааны хэлбэр, архидалттай тэмцэж буй туршлага”, “1993, 2010, 2011 онд Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд, тусгай зөвшөөрөл болон тэмдэгтийн хураамжийн төлбөрийн өсөлт, бууралтын харьцуулсан судалгаа”

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw