Чуулганы танилцуулга

31 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Улсын Их Хурлын хууль, тогтоолын хэрэгжилт болон бусад асуудлаар хийсэн хяналт шалгалт Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хороодын тогтоолоор шалгалтын болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын чиглэлээр нийт 14 ажлын хэсэг ажилласан байна. Эдгээр ажлын хэсгүүд 23 яам, агентлагийн үйл ажиллагаанд 36 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд ажлын хэсэгт давхардсан тоогоор нийт Улсын Их Хурлын 70 гишүүн оролцсон байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Газрын тухай, Автозамын тухай, Хот байгуулалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт түүнчлэн автозамын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц байдалтай танилцаж цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж байна. /мэдээ 1/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор Ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гаалийн тухай, Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалтай танилцаж дүгнэлт гаргах, ЗамынҮүд дэх гаалийн салбарын үйл ажиллагаа, Татварын тухай хууль тогтоомж, Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцè, 1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаатайгаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, тэдний үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгаатай танилцаж санал дүгнэлт гаргах зэрэг 36 хуульттогтоомж, гэрээ, конвенцын хэрэгжилттэй танилцсан байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн жинхэнэ албаны албан тушаалд томилогдох ажилтан болон төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, боловсон хүчний нөөцийн бүрдүүлэх сонгон шалгаруулалтын хэрэгжилтийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харьяа зарим байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулиудын хэрэгжилттэй танилцсан байна. /мэдээ 2/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw