94 Гуравдугаар бүлэгт иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрх болон төрийн байгууллага /олон нийтийн радио телевиз/-аас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх журмын тухай; Дөрөвдүгээр бүлэгт зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглох тухай; Тавдугаар бүлэгт мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай; Зургадугаар бүлэгт мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тус тус тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нийцсэн бөгөөд хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах эрх зүйн орчин бүрдэх юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Элбэгдорж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw