Чуулганы танилцуулга

29 2.3. Улсын Их Хурлын Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Дэд хороодын болон Ажлын хэсгийн хуралдаан Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 1 удаа, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа тус тус хуралдав. Хүний эрхийн дэд хорооны 1, Тусгай хяналтын дэд хорооны 1, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 3 нийт 5 удаа Ажлын хэсэг хуралдлаа.  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг сангуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан/ ажиллав. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлаар хийх нээлттэй сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг /ахлагч Улсын Их Хурлын гишүүн Р.Буд/ 2 удаа хуралдав.  Хүний эрхийн дэд хороо: Хууль хяналтын болон гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүний ажилтан хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах, уг асуудалтай холбогдуулан шаардлагатай гэж үзвэл тодорхой санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсэг /ахлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин/ ажиллав.  Тусгай хяналтын дэд хороо: Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүнээс ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэх асуудлаар хуралдсан. Хяналт, шалгалтын ажлын талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүнтэй танилцаж Тусгай хяналтын дэд хороо Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгуулагуудад ажилласны дээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүнтэй мөн танилцлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw