Чуулганы танилцуулга

118 Мөн тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч, үйл ажиллагаа явуулдаг иргэдэд Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж, нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй аливаа зөрчил, маргааныг багасгах, хэрэгжилтийг хангах, байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг, Мянган-Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Үенч сумын нутгийн зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хэнтий аймгийн Дадал сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлөн уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тус тус шинэчлэн тогтоохоор тогтоолд тусгасан. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудал нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн аргын нэг бөгөөд өөрийн орны онцлогт тохирсон, зохистой ашиглалт, хамгаалалтын горим дэглэмийг нэвтрүүлэн хэрэгжүүлснээр Монгол орны байгалийн ховор экосистем, ландшафт бүхий газар нутгийг онгон дагшин байдлаар нь авч үлдэх таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх үндэс тавигдана. Тогтоолд тусгагдсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал хангагдах, байгалийн унаган төрх, сонин тогтоц, ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний түшиц газар болгох, байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх замаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзлээ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Эрдэнэсүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw