Чуулганы танилцуулга

57 төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуулиудыг багтаасан 400 шахам дискийг иргэд, олон нийтэд тараан олголоо. Түүнчлэн батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлах, Улсын Их Хурлын гишүүдийн орон нутаг дахь бие төлөөлөгч-туслахууд, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтнуудад зориулсан сургалтыг Ховд аймагт АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Орон нутаг дахь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг зааварчилгааны хамт электрон болон интернэтийн орчинг ашиглан тухай бүр шуурхай түгээж байна. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах иргэд, оюутан, сурагчид, Улсын Их Хурлын гишүүдийн тойргийн иргэд, сонгогчдын хүсэлт үлэмж нэмэгдэж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой нийт 15158 иргэн үйлчлүүлсэн байна. Улсын Их Хурал, Тамгын газар, Төрийн ордны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүдийн тойргийн болон Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж байгаа иргэд, сонгогчид, гадаадын зочид төлөөлөгчдөд тараан олгож сурталчилж байна. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн талаар: Тайлангийн хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 24 дугаарыг хэвлэлд бэлтгэн, захиалгын дагуу захиалагчдад хүргээд байна. Эмхэтгэлийн 24 дугаарын тойм, дугааруудад нийтлэгдсэн хууль, бусад эрх зүйн актын товьёогийг хэлтсийн open.parliament.mn сайтад байршуулав. Мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эмхэтгэлийн танилцуулгыг 1000 ширхэг хэвлүүлж, Төрийн түүхийн Монгол музейд 20 жилийн түүхийг харуулсан тусгай булан нээж олон нийтэд сурталчлав. “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн захиалагчдын тоог нэмэгдүүлэх талаар редакцийн зүгээс анхаарч ажилласны үр дүнд захиалгын тоо 4000-д хүрлээ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw