Чуулганы танилцуулга

110 ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 04 дүгээр 20-ны өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн тохиолдол нэмэгдэн давтамж ойртож, гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө сүйдэх, байгаль орчин доройтож байна. Иймд төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний нэг нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийг баталж гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах дэс дараатай арга хэмжээ юм. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлагдсанаар гамшгийн улмаас учирах хор хохирол, түүнийг даван туулах, гамшгийн талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай түгээж болзошгүй байгалийн аюулыг эртнээс сэрэмжлүүлэх, гамшгийн үед авах зохион байгууллалтын олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц, аврах ажлын багаж, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх боломжтой юм. Тухайлбал: 1.Гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор гамшиг, гамшгаас хамгаалах менежмент, бэлэн байдал, эртнээс сэрэмжлүүлэх зарлан мэдээллийн тогтолцоо, хүмүүнлэгийн тусламж, эрсдэлийн үнэлгээ, аргачлал гэсэн гамшгаас хамгаалах талаарх суурь ойлголтууд цэгцэрч, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чиглэлээр бүх шатны төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн дурынхны гүйцэтгэх үүрэг, түншлэл хамтын ажиллагаа тодорхой болж, эрх зүйн зохицуулалт сайжирна. 2.Гамшгийн үед гадаад улс орон, НҮБ, олон улсын байгууллагаас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хотын дотор эрэн хайх, аврах багуудын бие бүрэлдэхүүн, аврах багаж, техник тоног төхөөрөмж, бусад зүйлсийг Монгол Улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, гамшгийн голомтод хүргэх, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. 3.Гамшгийн даатгалын орчныг бүрдүүлснээр бүс нутгийн болон улс орны хэмжээнд учирсан гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж байгаа төрийн зардал буурна. 4.Гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг НҮБ болон олон улсын жишиг үнэлгээний аргачлалд тулгуурлан боловсруулж, байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай аюулын төрлөөр үндэсний хэмжээний эрсдэлийн үнэлгээ хийснээр болзошгүй хохирлыг урьдчилан тодорхойлох, хохирлоос зайлсхийх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw