13 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулган 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 69 өдөр үргэлжилж, энэ хугацаанд 42 удаа нэгдсэн хуралдаан болов. Чуулганы нэгдсэн хуралдааныг сараар авч үзвэл: -04 дүгээр сард 9 удаа 33 цаг 18 минут -05 дугаар сард 8 удаа 42 цаг 25 минут -06 дугаар сард 9 удаа 35 цаг 40 минут -07 дугаар сард 1 удаа 4 цаг 48 минут хуралдсан байна. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар 93 асуудлыг 116 цаг 11 минут хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Х.Баттулга, С.Баярцогт, С.Бямбацогт, Л.Гансүх, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Очирбат, Д.Оюунхорол, Ц.Сэдванчиг, Ч.Хүрэлбаатар, З.Энхболд, М.Энхболд, С.Эрдэнэ нар өөрсдийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар илтгэл тавьжээ. Хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг 36 гишүүн давхардсан тоогоор 74 удаа танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн төсөл санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд хандаж 1041 асуулт тавьж, хариулт авчээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /84/, Д.Ганхуяг /49/, Д.Тэрбишдагва /41/, Ц.Даваасүрэн /37/, С.Бямбацогт /36/, Ц.Сэдванчиг /34/, З.Энхболд /34/, Г.Баярсайхан /33/, Р.Раш /33/, Ц.Батбаяр /32/ нар хамгийн олон асуулт тавьж, хариулт авсан байна. 2011 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 204 удаа 615 минут буюу 10 цаг 25 минут үг хэлсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /48/, Р.Гончигдорж /40/, Ц.Баярсайхан /29/, Л.Гүндалай /29/, Д.Оюунхорол /24/, С.Бямбацогт /20/, Д.Ганхуяг /20/, Ц.Мөнх-Оргил /20/, Н.Батбаяр /19/, Г.Баярсайхан /19/ нар хамгийн олон минут үг хэлжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw