73 Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах бүх шатанд Улсын Их Хурлын гишүүд судалгаа, тооцоонд үндэслэсэн өргөн хүрээтэй мэдээллээр хангагдах шаардлагатай байгааг харгалзан тус төвийн судалгаанууд бусад орнуудын туршлага, олон улсын эрх зүйн зохицуулалтын нийтлэг стандарт, онол, практик зэргийг харьцуулан судлах, хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагаврыг судалж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбарыг дэвшүүлэн гаргах зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог юм. Мөн бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийх, хэвлэлийн нийтлэлүүдэд агуулгын дүн шинжилгээ хийх, холбогдох мэдээлэл лавлагааг хүргүүлэх зэргээр Улсын Их Хурлын гишүүдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, судалгааны тайланг бүх гишүүдэд хүргүүлж байна. СУДАЛГААНЫ ТӨВ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw