4 боловсруулалт хангалтгүй байх нь үлэмж цаг зарах, үр ашиггүй ажиллах, чанаргүй хууль гаргахад хүргэдэг. Хамгийн хортой нь хүлээлт, түүнээс улбаалсан бухимдал үүсгэж байгааг онцгой анхаарах хэрэгтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн, Иргэний эрүүл мэндийн, Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн хуулиуд ийм байдлаар нийгмийн хэрэгцээ шаардлагын хүлээлтэд ороод байна. Бид юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг гаргах болно. Монголын нийгмийн сульдаа бол яах аргагүй ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал. Энэ хууль гарснаар иргэд хөдөлмөрийн биржээс ажлаа олж авах боломж, зах зээл дээр өөрийн чадамжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүний үнэлэмж бүрдэх ёстой. Манай иргэдийн элбэг хангалуун, тэгш нуруутай амьдрал өглөө ажилдаа итгэл дүүрэн явах, үдэш гэртээ сэтгэл өег харих хэмнэлд шилжих ёстой юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдах болсон эдийн засгийн тэлэлт, төсвийн өсөлт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, ард иргэдийн маань орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг хясан боогдуулахгүйгээр харин ч хөхиүлэн дэмжсэн төсвийн зохицуулалт, санхүүжилт, мөнгөний бодлогыг бид явуулсан. Амьжиргаанд нь илт хүрэлцэхгүй байгаа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, ахмадуудын тэтгэвэр, эмзэг бүлгийнхний тэтгэмжийг 30 хувиар нэмж, хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байгаа ядуу зүдүү иргэддээ хорин нэгэн мянган төгрөгийг сар бүр бэлнээр олгож байгаагаас шалтгаалж инфляци өсөх юм шиг, эдийн засаг “сүйрчих” юм шиг худал цуурхаж буй үйлдлүүд эдийн засгийг царцааж “борцлох”, хөгжлийг сааруулж, монголчууд биднийг ядуу, буурай хэвээр байлгах гэсэн оролдлого мэт харагдах боллоо. Инфляци, үнийн өсөлтийн талаар бидэнд үүнээс ч илүү санаа тавих зүйл бий. 2007 оноос хойшхи хугацааны инфляцын өсөлтийн 90 гаруй хувь гурил будаа, мах, бензиний хомсдолтой холбоотой байлаа. Бүтээн байгуулалтын цар хүрээ өргөжиж байгааг харгалзан хомсдол гарч болох өнөөгийн эрсдлүүдийг тооцоход төмөр хийц, цемент, битум зэрэг зам, барилгын үйлдвэрлэлийн материалын эрэлт, нийлүүлэлтэд анхаарал тавихгүй бол үнийн өсөлт явагдаж мэдэх талтай харагдаж байна. Улсын Их Хурлын гишүүд бид сонгогчидтойгоо уулзах үед гарсан саналын дотор өндөр настан ахмадууд Хүний хөгжил сангаас бэлнээр авах мөнгөө нэмэгдүүлэх, банкин дахь тэтгэврийн зээлийн өрийг барагдуулахыг санал болгож байна. Малчид ч гэсэн банкны зээлийн өрийг төлөх хүсэлтийг олонтаа гаргажээ. Ахмадууд, малчдын амьдралаас бодитой ургуулан тавьж байгаа саналыг судлан үзэж, шийдвэрлэх нь зүйтэй байна. Алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа иргэд зардал өндөртэй, орлого хомс байгаа билээ. Ажиллаж амьдрах нөхцөл амаргүй, ажлын байр дутмагаас үүдэн хүмүүс хот суурин бараадаж байгааг буруутгах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw