34 3.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн мэдээлэл “Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар”, “Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн үйл ажиллагааны үр дүн”, “Хүний хөгжил сангаас иргэдэд хишиг, хувь хүртээж байгаа ажлын явцын тухай”, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилт”, “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого, чиглэл” зэрэг сэдвээр нийт 5 удаагийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн байна. Уг хуралдаанд Улсын Их Хурлын 43 гишүүн 103 асуулт асууж, хариулт авчээ. /мэдээ 5/ Байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас 18 удаагийн мэдээлэл хийгдсэн бөгөөд хуралдаанд давхардсан тоогоор 170 гишүүн 258 асуулт асууж хариулт авав. /Мэдээ 6/ “Улсын Их Хурлын гишүүний асуулга, Ерөнхий сайдын мэдээлэл, тэдгээртэй холбогдсон аман асуулт, хариулт” товхимолын 7,8 дугаар ботиудыг хэвлүүлэн, нийслэл болон орон нутаг дахь сурталчилгааны төвүүдэд хүргүүлсэн болно. Нийт Улсын Их Хурлын 71 гишүүн Засгийн газар болон яам, агентлагуудад хариу ирүүлэхийг хүссэн 902 хугацаатай албан бичиг явуулснаас 85.6 хувь буюу 772 албан бичигт хариу ирж, 130 албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw