104 бодлогоор зохицуулагдах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс хуулиар зайлшгүй тогтоох зарим төрлийн үйлчилгээ тухайлбал галт зэвсгийг худалдах, эзэмших, улсын хилээр оруулах, түлш, эрчим хүч, архи, спирт,тамхины үйлдвэрлэл, мэдээлэл, харилцаа холбоо, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги зэрэг чиглэлээр зөвшөөрөл олгоход ногдуулах тэмдэгтийн хураамжийг энэ хуулиар тогтоож, эдгээрээс бусад төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох үйлчилгээнд ногдуулах хураамжийг хуулиар тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байх зохицуулалтыг тусгалаа. Аймаг, нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох үйлдвэрлэл, үйлчилгээнд хураах хураамжийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар хуульчиллаа. Үүнд агаарт бохирдуулдаг бодис гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгох, ан амьтан эзэмших зөвшөөрөл олгох, ус ашиглуулах гэрчилгээ олгох, үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээ байгуулах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох зэрэг 30 орчим ажил, үйлчилгээг хамарч байна. 2.Тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулахдаа дараах асуудлыг шийдвэрлэлээ. 1.Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах, амьдралд нийцэхгүй байгаа хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийг баримтлав. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400 000- 1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 240 000- 600 000 төгрөг, бусад суманд 120 000-300 000 төгрөг, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600 000-1 500 000, аймгийн төвийн суманд 320 000-800 000 төгрөг, бусад суманд 200 000-500 000 төгрөг байхаар бууруулан тогтоолоо. Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, худалдах, ашиглахтай холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээг бодитой тогтоох үүднээс химийн бодисын хор аюулын зэрэглэлээс хамааруулан ялгавартай тогтоолоо. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг 10 000 000 төгрөг, бусад химийн бодис түүний дотор ахуйн болон энгийн хэрэглээний химийн бодисыг импортлох, худалдах, ашиглах үйлдвэрлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг бууруулан тогтоолоо. 2.Иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжтай холбоотой 1000 төгрөгөөс бага хураамжийг бүхэлд нь хүчингүй болголоо. Энэ өөрчлөлтөөр төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ олгох, гэрлэлт цуцалсныг бүртгэж, гэрчилгээ олгох, гэрлэлт сэргээснийг бүртгэх, эцэх, эх тогтоосныг бүртгэх зэрэг үйлчилгээнд тэмдэгтийн хураамж авахгүй байхаар боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw