10 эрхийг нээсэн байна. Түүнчлэн Терроризмтой тэмцэхтэй холбогдсон гэмт хэргийг тагнуулын байгууллага шалгахаар болсноос гадна тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрхтэй байхаар хуульчиллаа. “Бэлэн бус мөнгөний гүйлгээ” гэсэн нэр томъёог тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн албаны даргыг томилохдоо терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөж байх, мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөн батлахаар нэмэлт орууллаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагааны зохицуулалт илүү боловсронгуй болж, эдгээр бодисын эргэлтэд тавих хяналт сайжирч, уг хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдахтай холбоотой зөрчил арилна гэж үзлээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа үзүүлэлтүүдийг сайжруулах замаар Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг голлон тусгалаа. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлагдсанаар гамшгийн улмаас учрах хор хохирол, түүнийг даван туулах, гамшгийн талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай түгээж, болзошгүй байгалийн аюулыг эртнээс сэрэмжлүүлэх, гамшгийн үед авах зохион байгууллалтын олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц, аврах ажлын багаж, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх боломжтой болж байна. “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгоход
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw