95 АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш нь дамжуулан худалдах явдал хэтэрхий хавтгайрч байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хэмжээнд хүрсэн байна гэж үзсэн. Иймд уг асуудлыг цэгцлэх, зөрчил дутагдлыг арилгах шаардлагатай байгааг харгалзан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2011 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг өмнө нь 2 удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан боловч уг хуулийн үйлчлэх хугацаа нь 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тул дахин хугацааг нь сунгахаар энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шинээр олгохыг хориглохоор боллоо. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгчөөс ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw