117 ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ БОЛОН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ЗАРИМ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүрээлэн буй орчноо цэвэр ариун байлгах, зохистой ашиглах зэргээр байгаль орчныг хамгаалах ажлыг өргөн цар хүрээтэй явуулж байгаагийн нэг өвөрмөц хэлбэр нь газар нутгаа дархлан хамгаалах явдал юм. Аливаа орны байгаль хамгаалах төрийн бодлогын цөмд нь тусгай хамгаалалтад авсан газар нутгийн асуудал орж, дэлхий нийтийн хэмжээнд улс орны байгаль, соёлын өвийг хадгалан хамгаалах хамгийн зохистой хэлбэрт тооцогдож байна. Иймд газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын оновчтой хувилбар мөн бөгөөд дэлхийн улс орнууд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хувийг тусгай хамгаалалтад авсаар байна. Сүүлийн жилүүдэд байгалийн нөөц баялагийг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагаа давамгайлж байгаагаас байгаль орчин ихээхэн доройтож, байгалийн нөөц баялаг хомсдон, дэлхий нийтийг хамарсан экологийн хямрал газар авч байна. Монгол Улсын тухайд нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд хайгуулийн болон ашиглалтын лиценз олгогдоод байгаа бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг хийхгүй байх, үржил шим бүхий өнгөн хөрсийг хуулж байгаагаас малын бэлчээр хомсдох, газар тариаланд тохиромжтой талбайн хэмжээ багасах, гол горхи, усны эх бохирдох зэрэг байгаль экологид үзүүлэх сөрөг үзэгдлүүдийн улмаас олон мянган жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон амьтан, ургамал бүхий экосистемийн тэнцвэрт байдал алдагдах болсон. Иймд экологийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэх, экологийн эмзэг орчин бүхий унаган байгалаа хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар, Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсгийг хамруулан ангилал дээшлүүлэн дархан цаазат газрын ангиллаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт орших ТэнгисШишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Ховд аймгийн Булган сумын Булган голын байгалийн нөөц газрыг мөн сумын Их Онгог орчмын зарим газар нутгаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авахаар энэхүү тогтоолд тусгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw