21 Монгол Улс дахь Элчин сайдын яамд, суурин төлөөлөгчийн газартай Байнгын хорооны эрхлэх асуудлаар хамтран ажиллах ажил хэргийн уулзалтуудыг хийж байна. Байнгын хорооны үйл ажиллагаа, батлагдан гарсан хууль, тогтоолыг байгууллага, иргэдэд сурталчлахад НҮБ-ын Хүн Амын сантай хамтран сар тутам Мэдээлэл бэлтгэн гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа. Дөрөв. Төрийн байгуулалтын байнгын хороо Байнгын хороо нийт 10 удаа хуралдаж, 40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, хяналт шалгалтын тухай асуудал 1, тайлан, төлөвлөгөө 4, бусад асуудал 2-ыг хэлэлцэж, 12 санал, дүгнэлт гаргалаа. Төсөл боловсруулах ажлын хэсэг 2, өргөн мэдүүлэгдсэн төслийг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг 6 байгуулагдаж, нийтдээ 27 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргасны дээр Байнгын хорооноос 8 тогтоол баталсан байна. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 193 албан бичиг, иргэдээс 96 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 30 албан бичиг явуулав. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1.Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон хэлэлцүүлж батлууллаа. 2.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж батлуулав. 3.Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 30 гишүүний өргөн мэдүүлсэн/-ын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж уг төслүүдийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулаж байна. 4.Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлж, ажлын хэсэг байгуулан 4 удаа хуралдаад байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw