135 түмэн, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт байгаа. Гадаадын улс орнууд ч энэ орд дээр хамтран ажиллах хүсэл сонирхолтой юм. Засгийн газар үлэмж их нөөцтэй энэхүү ордын ашиглалтын асуудлыг зөв, оновчтой шийдвэрлэх арга замыг сонгож, ард түмэндээ өгөөжтэй, улс орондоо ашигтай байхаар сайтар нягтлан боловсруулж Улсын Их Хуралд оруулах нь зүйтэй. Уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахыг бид зорьж байгаа билээ. Улсын Их Хурал хөдөө аж ахуйн биржийн хуулийг баталлаа. Энэ хууль гарснаар мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг стандарт, мэдээллийн дагуу зах зээл дээр бөөнөөр борлуулах, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг ойртуулах боломж бүрдэх боломжтой юм. Бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон жил ярьсан. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээгүйгээс биеллээ бүрэн олж чаддаггүй байсан тал бий. Улсын Их Хурал таван жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй 300 тэрбум төгрөгийн бондоор энэ ажлыг дэмжин явуулахыг Засгийн газарт чиглэл болголоо. Энэ оны долдугаар сарын 1-ээс эхлээд малчид хонь, тэмээний ноосоо үйлдвэрт тушаан кг тутамд 2000 төгрөгийн нэмэгдэл урамшуулал авах боломжтой. Ингэснээр дотоодын энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын бүтээгдэхүүнээ борлуулах санаачилга нэмэгдэнэ, сүргийн бүтэц ч сайжирна. Иргэдийг ажлын байртай болгоход төрөөс туслахыг зүйлчлэн хичээж ирсэн билээ. Манай орны хүн амын дунд хөдөлмөр эрхлэх насны иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ирэх 20 жилд энэ байдал хадгалагдахаар байна. Энэ нь хөгжлийн ирээдүйн сайхан төлөвийг харуулахын зэрэгцээ нэмэлт ажлын байр гаргахыг биднээс шаардаж буй хэрэг ээ. Ажил эрхлэлтийг зөвхөн төсвийн хөрөнгөөр хангана гэхээсээ илүү банк, санхүүгийн зах зээлийн шинэ, шинэ арга, механизìûã ашиглах хэрэгтэй болж байна. Зээл, санхүүжилтийг дотоодын зах зээлээс олох боломж бүрдэж байна. Улсын Их Хурал төрөөс бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд томоохон нэмэлт өөрчлөлт хийлээ. Хээл хахууль, залилангийн гэмт хэрэг, хардлага, сэрдлэг байнга дагуулдаг, зүй бусаар хөрөнгө зувчуулдаг тендерийн сул талыг засах ёстой байлаа. Бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллага, нэгжээр хийлгэж мэргэшүүлэх, тендерийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сайтад заавал тавих зэргээр хяналтыг сайжруулах болно. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн чуулган Мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажууллаа. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд ил тод болгосноор түүнд сонгогчдын зүгээс хяналт тавих боломж нээгдлээ. Төр, түүний өмчийн байгууллагууд, хууль хяналтынхан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд “байгууллагын нууц” гэсэн нэрээр хавхавчлан мэдээллээ өгөхгүй байх ойлголт цаашид байх ёсгүй. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн төрийн албан хаагчид өндөр торгууль ногдуулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар хуульчлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw