Чуулганы танилцуулга

33 зүйн байнгын хорооны Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний талаар, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Эдийн засгийн байнгын хорооны Монгол Улсын өмнөд бүсийн ашигт малтмалын томоохон орд газруудад шаардагдах дэд бүтцийн стратегийг тодорхойлох тухай зэрэг 25 тогтоолын 149 заалтаар үүрэг өгөгдсөн нь хэрэгжиж байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөгдөөгүй, Байнгын хороодын хуралдааны 5 тэмдэглэлээр үүрэг өгөгдсөний 3 нь хэрэгжиж, 2 нь хэрэгжих шатанд байгаа бөгөөд 2011 онд шинээр нэг хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгснийг хяналтанд аваад байна. 3.2.Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газар болон Засгийн газрын гишүүдэд тавьсан асуулга, бичгэн асуулт 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 60 гишүүн 115 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд 30 удаагийн асуулга тавьсан байна. Өмнөх чуулганаас шилжсэн асуулгын хариутай хамт нийт 25 асуулгын хариуг бичгээр авч, эдгээрээс 7 асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсов. Асуулгуудыг нэгдсэн хуралдаанаар сонсох үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 77 гишүүн 240-өөд аман асуулт тавьж, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ /6 гишүүн/, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ /6 гишүүн/ нараас тавьсан 7 удаагийн асуулгын хариуг энэ намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон болно. Одоогийн байдлаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, С.Энхбат, З.Энхболд, С.Эрдэнэ /3 гишүүн/, нараас чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор хариугаа ирүүлсэн асуулгууд дараагийн ээлжит чуулганд шилжиж байна. /Мэдээ 3/ Ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 31 гишүүн 50 асуудлаар Монгол Улсын Ерөнхий Сайд болон Засгийн газрын гишүүдэд 16 удаагийн бичгэн асуулт тавьсан байна. Эдгээр бичгэн асуултуудаас Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Б.Батбаяр, Я.Батсуурь, Э.Бат-Үүл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, А.Тлейхан, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ, З.Энхболд нараас тавьсан бичгэн асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар 2011 оны намрын ээлжит чуулганы хугацаанд сонсохоор төлөвлөөд байна. /Мэдээ 4/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw