Чуулганы танилцуулга

101 ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.2.15-д “Тагнуулын байгууллагын тухай хуульд тагнуулын байгууллагын чиг үүргийг тодотгох, төрийн тусгай алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар аливаа улсын сөрөх тагнуулын алба терроризмоос сэрэмжлэх, тэмцэх үүргийг хүлээдэг олон улсын жишгийг харгалзан терроризмтой тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг Тагнуулын байгууллага хэрэгжүүлэхээр зохицуулсан. Түүнчлэн тагнуулын байгууллагын бүрэн эрхэд үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа бол тухайн асуудлаар санал, дүгнэлт өгөх, гүйцэтгэх ажил явуулдаг бусад байгууллагаас ирүүлсэн харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих, хуулийн дагуу тавьсан хүсэлтийг гүйцэтгэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, терроризмтой тэмцэхэд чиглэсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйлдэл хийсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай саналаа эрх бүхий байгууллагад гаргах зэрэг асуудлыг хамааруулахаар тусгасан. Мөн тагнуулын байгууллагын зарим салбар нэгжийн онцгой нөхцөлийг харгалзан тагнуулын ажилтны гадаадын тусгай алба, байгууллага, гэмт бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэсэн болон ажиглалтын албанд ажилласан нэг жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцохоор боллоо. Тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой мэргэшсэн, улс төрөөс ангид байх нөхцөлийг хангах үүднээс дарга, дэд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw