102 даргад тавигдах шалгуурыг тодорхой болгож, Ерөнхий сайд 6 жилийн хугацаагаар томилдог байхаар хуульчиллаа. Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар тагнуулын байгууллагын удирдлага хүсэлт тавьсан бол прокурорын зөвшөөрлөөр авах эрхийг нээлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулиар олон улсын өмнө тулгамдсан асуудал болох Эрүүгийн хуулийн 1781-р зүйл Терроризм, 1782-р зүйл Терроризмыг санхүүжүүлэх, 1783-р зүйл Терроризмыг сурталчлах, гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах үүргийг зөвхөн тагнуулын байгууллагад хариуцуулснаас гадна Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661 -р зүйл Мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрхтэй байхаар хуульчиллаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд “бэлэн бус мөнгөний гүйлгээ” гэсэн нэр томъёог тодорхойлж, мөн угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн албаны даргыг томилохдоо терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөж байх, мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөн батлахаар нэмэлт орууллаа. Эдгээр хуулиуд батлагдсанаар тагнуулын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа зохицуулалт сайжирч, мэдээлэл шуурхай солилцох, гадаадын тусгай албадын ажиллагааг саармагжуулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ терроризмоос сэрэмжлэх, тэмцэх талаарх тагнуулын байгууллагын чиг үүрэг хуульчлагдаж, гүйцэтгэх ажлын удирдлага, хяналт тодорхой болсноор, гүйцэтгэх ажлын явцад хүний эрх зөрчигдөхөөс сэрэмжлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхбат
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw