Чуулганы танилцуулга

3 Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх, шударга ёсыг сахиулахдаа Монголчууд бид эрүүл саруулаар сэтгэж, төрт ёсоо дээдлэн, Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудлыг авч үзэж шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ үйлсэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, иргэд нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах нь та бидний нэн тулгамдсан зорилт юм. Сонгуулийн ямар тогтолцоог сонгохыг өдий болтол ярилцаж, эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Энэ хуулийг гаргахад улс төрийн намууд, түүний дотор парламентад суудалтай намууд шийдвэрлэх үүрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ аль нэгэн нам, Улсын Их Хурлын гишүүн өөртөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг гаргах тухай яриа байхгүй. Чухамдаа бол сонгуулийн хууль нь сонгогчдын сонгох, сонгогдох эрхийн тухай хууль мөн. Харин сонгуульд оролцохдоо улс төрийн намууд тооцоогүй, бодитой бус мөнгөний амлалтаасаа татгалзах ёстой. Мөн сонгуулийн бохир аргаасаа салах хэрэгтэй. Сонгогчдын төр барих энэ алтан эрхээ итгэл үнэмшил төгс, сэтгэл хангалуун эдлэх боломжийг бүрдүүлсэн байх шаардлагыг хангасан тийм хуулийг бид гаргах учиртай. Монгол Улсын иргэний үндсэн эрхийн нэг бол хуулиар тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаархаас бусад асуудлаар мэдээлэл хайх, олж авах эрх мөн. Иргэд мэдээлэлтэй байж гэмээ нь төрийн хэрэгт оролцож эрхээ эдлэх боломжтой. Нөгөө талаар энэ нь төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих хамгийн зохистой хэлбэр юм. Иргэдийг мэдээлэлжүүлж, төрийн ажлыг бүхэлд нь ил тод байлгах нь хүнд суртал, дураар авирлал, авлига, сонирхлын зөрчлөөс ангид орших, бүр тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдад өөрт нь туслах ашигтай ирээдүйтэй хяналтын хэлбэр гэж үзнэ. Энэ нь шалгаж, дутагдал гаргасан хойно нь “ниргэдэг” явдлаас хавьгүй илүү удирдлагын соёлтой арга юм. Ийм болохоор хаврын чуулганаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь нэн чухал байна. Төсөв, хөрөнгийн хуваарилалт, тендэр, энэ бүхний цаана байгаа далд ажиллагаа нь авлига, албан тушаалын залилан зэрэг ноцтой гажуудлыг дагуулах боллоо. Олон улсын байгууллагын оролцоотой хийсэн судалгаанаас энэ байдал тодорхой харагдаж байна. Үүнээс үзэхэд ил тод байдал, тайлагнал, хяналт нэн чухал болох нь ойлгомжтой. Энэ л утгаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон 2010 оны Үндсэн чиглэлийн биелэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал авч хэлэлцэх юм аа. Мөн Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулиудыг шинэчлэн батлах болно. Боловсруулалт муу, үзэл баримтлал нь тодорхой тогтож, чиглэл сайн гараагүйгээс нийгмийн салбарын холбогдолтой зарим хуулиудын талаар Улсын Их Хурал дээр гишүүд санал нэгдэхгүй байдал гарч байна. Хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw