61 2001 оноос эхлэн ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн системийг шинэчилэн хурууны хээгээр ажилладаг болгон нууцлал хамгаалалтыг нэмэгдүүлэн сайжруулсан. Олшруулах хэсэгт Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны 800000 орчим дардас материалыг хувилан олшруулсан байна. Улсын Их Хурлын 2011 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан Европын парламент, Улсын Их Хурал хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр орчуулгын систем, бусад техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажилласан. Улсын Их Хурлын Тамгын газрын мэдээллийн технологийн эрсдэлийн үнэлгээг Тагнуулын Ерөнхий газрын холбогдох хэлтсийн албан тушаалтнуудаар гүйцэтгүүлсэн. Компьютерийн серверийн болон олшруулах хэсгийн өрөөнүүдийн агааржуулалт, хамгаалалтын системийг сайжруулсан. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw