23 3.Хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцсан талаар 1.Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн хэрэгжилтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон түүний харьяа байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хугацаатай үүрэг өгсөн тогтоол гаргалаа. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь, Д.Дондог нар Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд ажиллаж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, Ажлын хэсгийн гишүүд уг хуульд заагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан болон төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн байдалтай танилцан, дүнг Байнгын хорооны хуралд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулсан. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Г.Баярсайхан, Д.Энхбат нар Таван толгой, Оюу толгой компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хууль тогтоомж болон хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулав. 4.Нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх, хууль сурталчлах талаар 1.Байнгын хороо “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр нээлттэй сонсгол зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүд, хуулийн төслийг боловсруулсан Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд, ажиглагчид, иргэний нийгмийн 29 байгууллагын 31 хүн, нийт 50 орчим хүн оролцлоо. Нээлттэй нийгэм форум, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, Ардчиллын боловсрол төв, Хараат бус судалгааны хүрээлэн, Хүний эрх хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан, Филантропи хөгжлийн төлөө төв, Глоб Интернэшнл байгууллагын төлөөлөл саналаа хэллээ. 2. “Захиргааны шинэтгэл: Асуудал ба шийдэл” бага хурлыг зохион байгуулав. Төрийн захиргаа болон төрийн албаны шинэтгэлийн талаар олсон амжилт, туршлага, сургамжийг хэлэлцэж “иргэндээ ойрхон, тэдэнд үйлчилдэг захиргаа”-г бий болгоход чиглэсэн захиргааны шинэтгэлийн бодлогын талаар нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албанд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замын талаар боломжит шийдлийг тодорхойлох талаар Бага хурлын зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүллээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw