93 МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, Ц.МөнхОргил, С.Оюун нараас 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсан. Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл болон Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17-д "Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэж заасан үндэслэл шаардлагыг баримталсан байна. Эдгээр хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанаас шийдвэрлэсний дагуу төслийг нэгтгэн Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг баталлаа. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгууллагын нууцын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн хуулийн төслийг мөн хамт баталсан болно. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 6 бүлэгтэй. Үүнд: Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчмын тухай; Хоёрдугаар бүлэгт мэдээллийн ил тод байдлын төрөл, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор төрийн байгууллага /олон нийтийн радио телевиз/-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw