Чуулганы танилцуулга

7 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар нийт 39 хууль, Улсын Их Хурлын 25 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-9 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-21 3. Гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль-8 4. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль-1 5. Улсын Их Хурлын тогтоол–25 байна. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Монгол Улсын хуулиуд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай”, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай”, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргав. Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх зүйн таатай, орчин бүрдэж, эрүүл мэндийн салбарт ногдох улсын төсвийн хуваарилалт болон нийгмийн халамжийн сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ сайжирч, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, улмаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг батлан гаргалаа. Хуульд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжаалах чиг үүрэгтэй бирж байгуулах, биржийн арилжаанд оролцогчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зөвлөлтэй байх, биржийн арилжаанд оролцогчдод урамшуулал олгож байх, гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүн биржийн арилжаанд оролцох бол байнгын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw