98 ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталжээ. Хуульд нэмэлт оруулах шаардлага, үндэслэл Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг баталсан бөгөөд ийнхүү хуульд заасанчлан зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнаж байх, улмаар хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгох асуудлыг хуульчилсан билээ. Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ийн дагуу эхийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоо болон мөнгөн шагналын хэмжээг өөрөөр тогтоосон байна. Иймд энэ асуудлыг зохицуулж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай болсон юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн заалттай бусад хууль тогтоомжийг нийцүүлж, зөрчлийг арилгах нь зүйтэй болно. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн агуулга Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй байхаар тодруулсан зохицуулалтыг нэмж тусгав. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4.1.1-д заасан "зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн", 4.1.2-т заасан "дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдгийг дээр дурдсан агуулгаар буюу бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй байх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэнэ. Ийнхүү Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг практикт нэг мөр ойлгож хэрэглэхэд тус дөхөмтэй болгох зорилгоор зарим ойлголтыг нарийвчлан зохицуулсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигийн 1 дүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw