Чуулганы танилцуулга

88 Хуулийн Тавдугаар бүлэгт Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны асуудал тусгагдсан ба жирэмсний, төрөх, төрсний дараах 45 хоногт эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтэл, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ, сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн /оношийн бүлгээр/ эмчилгээ, удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардлын төлбөрийг тус тус төр хариуцахаар боллоо. Хуулийн Зургадугаар бүлэгт эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин олгох, хүний их эмчийн тангараг, эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөрийн заалтууд тусгадсанаас сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулахаар, эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгохоор, эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох, тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батлахаар тус тус зохицуулалт хийлээ. Хуулийн Долдугаар бүлэгт эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалт, эрүүл мэндийн байгууллагын тусгай эрх, эмгэг судлалын шинжилгээ хийх, донорын эд, эрхтэн авах, тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх, цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэх, улсын хилээр нэвтрүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, оношлогоо, эмчилгээнд хэрэглэх арга, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх шинэ аргыг турших, бүртгэх, нэвтрүүлэх, эмнэлгийн магадлагаа гаргах, сэтгэцийн өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах, эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын талаарх заалтуудыг тус тус тусгаж өглөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw