Чуулганы танилцуулга

11 зориулан нийт 300 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрч, тогтоол батлагдсантай холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд даалгасан. Энэ тогтоол батлагдсанаар Монгол Улс гадаадад малын гаралтай түүхий эд экспортлох биш, харин түүгээр хийсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн экспортлох, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх, дотооддоо шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Их Хурлаас анх удаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргалаа. Энэхүү тогтоолд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 79 дүгээр тогтоолын биелэлтийг хангах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулан 2011 оны 7 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Үндсэн чиглэлийн биелэлтийг үйл ажиллагааны хэрэгжилтээр дүгнэх, Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгаж байх, тэргүүлэх зорилтыг зөв эрэмбэлэх, нэг жилд багтаан хэрэгжүүлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно. Монгол Улсын Засгийн газраас “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дотооддоо тарьж, ургуулан өөрсдийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой зарим хүнсний ногооны албан татварын хувь хэмжээг улирал харгалзахгүй тогтмол 15 хувь байхаар, гурилын албан татварын хувь хэмжээг нэр бүхий боомтуудаар импортлосон бол 7 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл 15 хувь байхаар, 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл 5 хувь байхаар, бусад боомтоор импортлосон бол жилийн турш 15 хувь байхаар тогтоолоо. Тогтоол батлагдсанаар газар тариалангийн дотоодын үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нь нэмэгдсэнээр, ажлын байр нэмэгдэж улсын төсвийн орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн эх орны хөрсөнд тарьж, ургуулсан хүнсний ногоо, дотоодод үйлдвэрлэсэн гурил хэрэглэснээр иргэдийн хүнсний аюулгүй байдлын баталгаа тодорхой хэмжээгээр сайжрах ач холбогдолтой. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw