97 Мансууруулах болон сэтгэцээд нөлөөт эм, бодис, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, эм ханган нийлүүлэх байгууллагын худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахтай байх бөгөөд уг агуулахын талаар мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргахаар зохицуулалт хийлээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.1-14.4-т заасан байгууллагын авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байхаар зохицуулалт хийсэн болно. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хуулийн 13.1.7, 13.1.8, 13.1.10 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бус орлогыг хураахаар, 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.5 дахь заалтыг зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус захиргааны хариуцлагын хэмжээг чангатгалаа. Хуулийн ач холбогдол Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагааны зохицуулалт илүү боловсронгуй болж, эдгээр бодисын эргэлтэд тавих хяналт сайжирна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар эм , эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдахтай холбоотой зөрчил гарах нь багасна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх О.Баяраа
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw