9 зайлшгүй шаардлагатай гэж үзэн орон нутгийн эрх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр тухайн орон нутагт хэрэгжих бүх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг ямар нэгэн төсөвт өртөг хамаарахгүйгээр тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж дангаараа хэрэгжүүлэх шинэ зохицуулалтыг бий болгон баталлаа. Худалдан авах ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагын тогтолцоо, механизмыг оновчтой хэлбэрээр тогтоох, тэдэнд хүлээлгэх захиргааны хариуцлагын хэмжээг нэмэгдүүлж, худалдан авах ажиллагаанд оролцогч албан тушаалтан ялангуяа захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, үнэлгээний хорооны гишүүнийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авч байхаар тусгасан байна. Улсын Их Хурлаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргалаа. 2010 онд шинэчилсэн найруулгаар батлан гаргасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим заалт амьдралд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, хураамжийн хэмжээг бодитой бус тогтоосон талаар олон нийтийн зүгээс гарсан санал шүүмжлэлд Улсын Их Хурал нухацтай хандаж, амьдралд нийцэхгүй байгаа хуулийн зүйл, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэж, улмаар бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, тэмдэгтийн хураамж ногдуулах үндэслэлийг сайжруулах, бодитой байхад чиглэгдсэн, түүнчлэн тэмдэгтийн хураамж тогтоох эрх мэдлийг Засгийн газар, орон нутагт шилжүүлсэн зарчмын өөрчлөлтийг тусган, шийдвэрлэсэнд энэ хуулийн ач холбогдол оршиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.2.15-д “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тагнуулын байгууллагын чиг үүргийг тодотгох, төрийн тусгай алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тагнуулын байгууллагын бүрэн эрхэд холбогдох зарим эрх, үүргийг нэмж, тусган, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой мэргэшсэн, улс төрөөс ангид байх нөхцөлийг хангах үүднээс дарга, дэд даргад тавигдах шалгуурыг тодорхой болгож, тэднийг Ерөнхий сайд 6 жилийн хугацаагаар томилдог байхаар тусгав. Мөн тагнуулын байгууллагын удирдлага хүсэлт тавьсан бол прокурорын зөвшөөрлөөр банкны нууц мэдээллийг шалгах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw