32 Улсын Их Хурлын даргын захирамжаар Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, тодорхой асуудлыг судлах, дахин тооцоо хийж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий нийт 3 ажлын хэсэг байгуулснаас 2 ажлын хэсэг ажлаа дуусч, 1 ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын 33 тогтоолын 122 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгөгдсөнөөс 30 тогтоолын 106 заалт хэрэгжих шатандаа, 3 тогтоолын 16 заалтын хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын олон улсын Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төслийн тухай, Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай, Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг тогтоолууд хэрэгжих шатандаа байна. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 32, 33, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолуудыг хяналтанд авлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах тухай, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Геологи, уул уурхайн салбарт авах зарим арга хэмжээний тухай, Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний гурав дахь илтгэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн амаржих газруудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд авах зарим арга хэмжээний тухай, Төрийн байгуулалтын байнгын хорооны Төрийн албаны зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн дүнгийн тухай, Зарим хуулийн хэрэгжилтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт танилцсан дүнгийн тухай, Төсвийн байнгын хорооны Нийслэл Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдолтыг багасгах арга хэмжээний тухай, Хууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw