66 5/ Хуулийн ажлын хэсэгт орж ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх /Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон ажлын хэсэгт /; 6/ Бусад ажил. Тус Судалгааны төв нь 2009 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд ажиллаж Улсын Их Хурлын гишүүдэд шууд үйлчилгээ үзүүлж эхэлсэнээсээ хойш өссөн дүнгээр нийт 175 судалгааны ажлыг гүйцэтгэн Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн байна. Үүнээс 2009 онд 61, 2010 онд 70, 2011 оны эхний хагас жилд 42 судалгааны ажлыг тус тус гүйцэтгэжээ. Судалгааны захиалгаар нь авч үзвэл нийт захиалгын 50-60 хувь нь Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар, 25-30 хувь нь Судалгааны төвийн санаачлагаар хийгдсэн байна. Судалгааны төвд гишүүдээс ирүүлсэн захиалгын 70-80 хувь орчим нь харьцуулсан судалгаа, тойм судалгаа, мэдээлэл лавлагааны ангилалд багтаж байгаагаас үзэхэд гишүүд ихэвчлэн бусад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлуулах, богино хугацаанд лавлагаа мэдээлэл гаргуулах сонирхолтой байгаа нь харагдаж байна. Мөн зарим чухал асуудлаар төвийн зүгээс бодлогын болон суурь судалгааны хэмжээнд судалгаа хийж, тодорхой дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан гаргасан болно. Тухайлбал: - Монгол улсын 2011 оны төсвийн орлого, зарлагын шинжилгээ, түүний макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл; - Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, экспортыг дэмжих бодлогын судалгаа; - Хараа хяналтгүй хүүхдүүдийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх бодлогын судалгаа; - Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх олон нийтийн санаа бодол, өдөр тутмын хэвлэлүүдийн нийтлэлд хийсэн контент анализ; - Нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв бодлогын судалгаа; - Байгалийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийг дэмжих бодлого, зохицуулалт, бусад орнуудын туршлага; - Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудал; - Хууль тогтоох байгууллага ба парламентын сэтгүүл зүйн асуудал; - Гадаадын зарим орнуудын 2 танхимтай парламентын үйл ажиллагаа, онцлог; - Нийслэл хот дундуур урсан өнгөрдөг гол, мөрний ашиглалт, хамгаалалт, менежментийн талаарх бодлого, бусад орнуудын туршлага; - Алслагдсан бүс нутгийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, хөнгөлөлт, нэмэгдэл олгох асуудал гэх мэт.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw