28 танилцуулга бэлтгэн гаргаж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос 20 ажлын хэсгийг байгуулан ажиллав. Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 40 хууль, тогтоолоос 9-ийг нь эцэслэн баталж, бусдыг нь зохих хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан ажлын хэсгүүд үргэлжлэн ажиллахын зэрэгцээ 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний явц, байдалтай танилцах ажлыг зохион байгуулав. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанд сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авлаа. Байнгын хорооноос гаргасан төлөвлөгөөний дагуу Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын явц, байдал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл, 2012 онд Засгийн газраас хөрөнгө оруулалтын талаар баримталж байгаа бодлого, чиглэл, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны байдал, Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай Улсын Их Хурлын 2010 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдал, 2009-2010 онд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжааны байдал, үр дүн, Монгол Улсын гадаад өр, зээлийн байдал, 2010 онд зохион байгуулсан Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын урьдчилсан тойм зэрэг мэдээллийг Байнгын хороонд сонслоо. 3.Дотоод ажлын талаар Тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, иргэдээс 298 албан бичиг, 130 өргөдөл гомдол ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэв. Байнгын хорооноос 16 тогтоол, 22 хуралдааны тэмдэглэл гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, газар, байгууллагад нийт 150 шахам албан бичиг, хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн байна. “Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо, БНСУ-ын туршлага” сэдэвт семинарыг Монголбанктай хамтран зохион байгуулсны гадна Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудлаар нээлттэй сонсголыг амжилттай зохион байгууллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw