30 Нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийн талаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр нээлттэй сонсголыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо зохион байгуулсан. Сонсголд Эдийн засгийн байнгын хорооны болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн Сан, Нийслэл хот, Арилжааны 7 банкны төлөөлөл, Санхүүгийн түрээс үзүүлэгч байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, бизнес инкубатор төвүүд, эрдэмтэн судлаачид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зээлдэгчдийг хамарсан нийт 100 гаруй хүн оролцсон. Нээлттэй сонсголын ажиллагааны үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар баримтат кино, тоо баримт, үзүүлэн самбарууд тавьж, гарын авлага цуврал 3 номыг тараасны дээр санал асуулгын хуудсаар оролцогсдын саналыг авч нэгтгэсэн байна. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw