103 УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Хууль батлан гаргах нөхцөл, шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаар баталж, улмаар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн билээ. Хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа, зарим төрлийн ажил үйлчилгээнд тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг эргэн авч үзэх талаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас саналаа илэрхийлж байсны дотор согтууруулах ундааг худалдаа, түүгээр үйлчилгээ эрхлэх, химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрлийг олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон тухай Улсын Их Хурал, Засгийн газарт хандан албан ёсоор байр сууриа илэрхийлж байсан болно. Засгийн газар шинэчлэн найруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тэмдэгтийн хураамжийн хэмжээг олон нийтээс ирүүлсэн саналыг үндэслэн, амьдралд нийцэхгүй байгаа зарим төрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах, ялгавартай авч үзэх чиглэлээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2011 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, З.Алтай, Н.Батбаяр, Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат, Д.Энхбат нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь тэмдэгтийн хураамжийн хэмжээг Засгийн газар салбарын мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн 4 жил тутам тогтоож байхаар өөрчлөлт хийх саналыг тусгасан. Улсын Их Хурал Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэх зарчмын шийдэлд хүрч, улмаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдөр батлан гаргалаа. Хуулиар зохицуулсан асуудал Нэг.Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дараах зарчмын асуудлыг шийдвэрлэлээ.Үүнд: 1. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон хуулийн 2 дугаар бүлгийг бүхэлд нь авч үзэж, хураамжийн хэмжээг үйлдвэрлэл , үйлчилгээний онцлогоос нь хамааруулан энэ хуулиар, түүнчлэн хуулиар тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байх нэмэлтийг 6 дугаар зүйлд тусгалаа. Ингэхдээ төрийн нэгдсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw