113 ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран түүхий эдээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд ноолууран түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгоход зориулан "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хурал хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэхүү тогтоолоор мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 100 /нэг зуун/ тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулал болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 /тавин/ тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 /нэг зуун тавин/ тэрбум төгрөгийн, нийт 300 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн.Тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно.Үүнд: 1/хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох; 2/2011 онд хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгосон мөнгөн урамшуулал болон энэ тогтоолын 3 дахь заалтад заасан Монголбанкны урьдчилан төлсөн хүүгийн зөрүүг буцаан олгохтой холбогдсон зардлыг 2012 оны улсын төсөвт тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх; 3/хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хонины болон тэмээний ноос бэлтгэлд мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлага, Засгийн газрын үнэт цаасны санхүүгийн эх үүсвэрийн болон түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны шат дарааллын бүдүүвчийг тогтоосон холбогдох журмын төслийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу 2011 оны эхний хагаст багтаан батлан мөрдүүлэх;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw