64 2.ОХУ-ын Эрхүү Монгол Улсжийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.М.Берлина тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 4 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 3.ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга Даваа К.Т. тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 5 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 4.Румын Улсын парламентын Румын-Монголын парламентын бүлгийн дарга ноён Виктор-Виорел Понта тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 5 дугаар сарын 18наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 5.Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Паоло Бартолоззи тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 5 дугаар сарын 16-наас 18-ний өдрүүдэд айлчилж, Улсын Их Хурал-Европын парламент хоорондын 8 дугаар зөвлөлдөх уулзалт хийв. 6.Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британи-Монголын парламентын бүлгийн дарга Эндрью Розинделл тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 5 дугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 7.ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дэд дарга Скосырская А.С. тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 6 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 8.АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дэвид Драйэр тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд гадаад арга хэмжээний тухай Улсын Их Хурлын даргын захирамж 50, Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн даргын холбогдох захирамжууд гарч Улсын Их Хурлын зардлаар 27, тухайн арга хэмжээг зохион байгуулагч, хүлээн авагч талын зардлаар 48, хувийн зардлаар 3 гишүүн тус тус гадаадад явсан байна. Тус хугацаанд гадаад харилцааны асуудлаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс ноот - 31, албан тоот - 73, факс - 33, Улсын Их Хурлын даргын - 6, Улсын Их Хурлын дэд даргын - 6, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын - 24 албан бичиг, захидлыг монгол, англи хэл дээр боловсруулж холбогдох улс орон, Элчин сайдын яамд, дотоод, гадаадын болон олон улсын байгууллагад явуулсан байна. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw