111 урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах үйл ажиллагаа тодорхой болж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг болно. 5.Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай аюулын талаарх мэдээллийг хүн амд шуурхай хүргэх эртнээс сэрэмжүүлэх тогтолцоо сайжирснаар хүн амын эрсдэл, эрүүл мэндийн хохирол буурч, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. 6.Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлснээр геологийн гаралтай газар хөдлөлт, цаг агаарын гаралтай үер ус, биологийн гаралтай хүн, малын гоц халдварт өвчин, шувууны тоМонгол Улсу, ургамлын халдварт өвчин, хүний санаатай болон санамсар болгоомжгүйгээс гаралтай ой, хээрийн түймэр, барилга байгууламжийн гал, бичил уул уурхай, тэсрэх бодисын осол, техникийн гаралтай химийн хорт бодисын хордуулалт, тээврийн хэрэгслийн ослын үеийн аврах ажлын зориулалттай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизмын стандарт, норм, норматив боловсрогдож, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын хангамж үе шаттайгаар нэмэгдэж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал дээшилж, ялангуяа Улаанбаатар хотод газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдож, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлсээс зайлсхийнэ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw