Чуулганы танилцуулга

18 тээвэрлэх, биржээр арилжихтай холбогдож үүсэх харилцааг зохицуулах юм. Малчид, тариаланчид өөрсдийн үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг хоршоо болон брокероор дамжуулан биржийн зах зээлд худалдаалах эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. 2. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг нараас өргөн мэдүүлсэн “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй нэгтгэн хэлэлцэж баталсан бөгөөд Тэнгис-Шишгэдийн ай сав нутгийн 861.1 мянган га газрыг байгалийн цогцолборт газраар, Зэд-Хантай-Бүтээлийн нуруудын 611.3 мянган га газрыг дархан цаазат газар болгож, Улаантайгын байгалийн цогцолборт газрыг 326.3 мянган гектараар өргөтгөн ангилал дээшлүүлж дархан цаазат газрын ангилалд, Хөвсгөл, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газруудыг өргөтгөн, Булган голын байгалийн нөөц газрыг өргөтгөж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газар болгож, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрыг Үенчийн хавцал, Үенч голыг хамруулан 191.5 мянган гектараар өргөтгөн газрын хилийн заагт нь өөрчлөлт оруулж нийт 2.6 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. 2. Хяналт, шалгалтын ажлын талаар 1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр ахлан ажиллаж байна. Уг хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан авч гишүүдэд хүргүүлэн, ажлын хэсгийн танилцуулга бэлтгэн хуралдлаа. 2. Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалтай танилцах ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяраар ахлуулан ажиллаж байна. Ажлын хэсэг тайлангийн хугацаанд нийт 6 удаа хуралдаж, газар дээр нь явж танилцсан болно. Уг ажлын хэсгийн дүнг Байнгын хорооны хуралдаанаар сонссон бөгөөд салбарын сайд, хотын удирдлагыг байлцуулан дахин хуралдахаар шийдвэрлээд байна. 3. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нарын 6 гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан “Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаарх асуулга”, Улсын Их Хурлын гишүүн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw