Чуулганы танилцуулга

108 7. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний болоод, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гол хэрэгсэл болох гомдол гаргах эрхийн зохицуулалтыг шинэчлэн найруулж тусгасан. Түүнчлэн тендерт оролцогчид тендерийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо хэрхэн яаж гаргах зохицуулалтыг нарийвчлан зааглаж өгсөн. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор тус тус гаргаж байх зохицуулалтыг нарийвчлан зааглан баталлаа. 8. Худалдан авах ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагын тогтолцоо, механизмыг оновчтой хэлбэрээр тогтоох, тэдэнд хүлээлгэх захиргааны хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгож байхаар тогтсон. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцогч албан тушаалтан ялангуяа захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, үнэлгээний хорооны гишүүнийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авч байхаар тусгасан. 9. Хуульд цэргийн анги нэгтгэлийн болон хорих ангийн өөрийн хэрэгцээнд шаардлагатай ажлыг ял эдэлж буй этгээд болон цэргийн ажиллах хүчээр гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзвэл хуульд заасан тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүйгээр худалдан авах, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохтой холбогдуулан хугацааг нарийвчлан заах, урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцох, тендерт оролцохыг сонирхогч этгээдийг өрсөлдөх тэгш боломжоор хангах үүднээс хязгаарлагдмал тендер шалгаруулалтын урилгыг худалдан авах ажиллагааны цахим хуудаст нийтлэх тухай зэрэг зохицуулалтыг хуульчиллаа. Ийнхүү Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дээрх зарчмын өөрчлөлтийг тусган хуулийг баталсан. Энэ хууль 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхгэрэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw