Чуулганы танилцуулга

114 4/мал аж ахуйн гаралтай бусад түүхий эдийн дотоодын бэлтгэл болон энэ чиглэлийн үндэсний үйлдвэрүүдийг дэмжихтэй холбогдсон асуудлыг боловсруулан Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх. Мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож, 2011 оны хүүгийн зөрүүг урьдчилан төлөхийг Монголбанкинд үүрэг болгосон бөгөөд цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар тогтоосон. 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүмүүс үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүмүүс зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой юм. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж зээлийн эх үүсвэрт нь 150 тэрбум төгрөгийг нэмж оруулснаар 500 орчим үйлдвэр шинээр байгуулагдан, 30,000 орчим ажлын бий болж, гаднаас импортоор авч буй зарим бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах, түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээр байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрт 1 дүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноос тушаасан малчдыг урамшуулах механизмыг бий болгосноор үйлдвэрүүд түүхий эдээр бүрэн хангагдахын зэрэгцээ малчдын амьжиргаанд ч сайнаар нөлөөлөх болно. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улс гадаадад малын гаралтай түүхий эд экспортлох биш, харин түүгээр хийсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн экспортлох, дотооддоо шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой билээ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхбат

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw