Чуулганы танилцуулга

92 зөвлөл 13 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 6 гишүүн нь төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс, 7 гишүүн нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэхээр заасан. Мөн түүнчлэн биржийн арилжаанд оролцогчийг байнгын болон байнгын бус гишүүн оролцогч гэж ангилсан. Байнгын гишүүн оролцогч нь биржийн арилжаанд оролцох зөвшөөрлөө Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.4-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос авсан зуучлагч /брокер/ байхаар, байнгын бус гишүүн оролцогч нь биржийн арилжаанд оролцох зөвшөөрлийг биржээс авсан хоршоо байхаар тусгав. 7.Биржийн арилжаанд гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүн оролцохоор бол биржийн байнгын гишүүн оролцогчоор зуучлуулан оролцох эрхтэй байхаар тусгав. Мөн түүнчлэн бараа, түүхий эдийг экспортод гаргах бол, төсвийн хөрөнгөөр бараа худалдан авах бол биржээр арилжаалсан байхаар хуульд тусгасан нь өнөөгийн эмх замбараагүй гараас гарт дамжсан худалдааг цэгцлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдааг нээлттэй ил тод болгох зэрэг асуудал шийдэгдэх юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Нарантуяа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw