Чуулганы танилцуулга

16 дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн 10 заалт бүхий тогтоол батлан гаргаж, Засгийн газарт хүргүүлж үүрэг болгосон. 2.1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Чулуунбат ахлан мэдээлэл боловсруулах шатандаа үргэлжлэн ажиллаж байна. 3.Байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт тус тус ажиллаж, салбарын хуулийн хэрэгжилтийн явц болон үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. 4.Хууль зүйн байнгын хороотой хамтран Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Улиастай сумдад байрлах Зэвсэгт хүчний болон хил хамгаалахын анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 5.Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь хилийн болон хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудал, боомтын үйл ажиллагааны талаар гаргасан саналуудыг нэгтгэж Байнгын хорооны дарга Я.Батсуурь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нартай хамтран Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Төмөр замын газар, Улаанбаатар төмөр замын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцов. 6. Хөвсгөл аймгийн Ханх хилийн боомтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сэдванчигийн асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. 3.Хууль сурталчлах үйл ажиллагааны талаар 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус Байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар болон Тагнуулын ерөнхий газартай хамтран “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт онол-практикийн бага хурлыг зохион байгуулж түүнд холбогдох байгууллагуудаас 120 гаруй хүн оролцов. Бага хурлаас зөвлөмж гарсан ба хуралдаанд тавьсан 15 илтгэлийг Улсын Их Хурлын вэб сайт, дотоод сүлжээ болон Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын вэб сайтад байршуулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw