Чуулганы танилцуулга

15 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 94 удаа хуралдаж, 202 хууль, тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоол 48-г баталж, 134 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны тогтоолоор болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 40 ажлын хэсэг 146 удаа хуралдаж төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гарган ажиллав. Иргэдийн 803 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 285 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж зохих журмын дагуу хариуг өгсөн байна. Нэг. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Байнгын хороо 9 удаагийн хурлаараа 20 асуудал хэлэлцэж, 20 санал, дүгнэлтэд нийт 43 санал тусгагдсан байна. Байнгын хорооны хуралдаанаар 3 тогтоолын төсөл хэлэлцэж, 1 тогтоол баталж, Ажлын хэсэг 9 удаа хуралдав. 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 9, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл 2, нийт 11 асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэн хэлэлцүүлж батлуулав. Мөн олон улсын гэрээ, конвенци 4-ийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөж, Засгийн газарт эдгээр хуралдааны тэмдэглэлийг албан бичгээр хүргүүлсэн. Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай Байнгын хороодын хамтарсан тогтоолын хэрэгжилт, Замын Үүд боомтын үйл ажиллагаа, Шатахууны хомсдол үүссэн нөхцөл байдал, авах арга хэмжээний тухай болон Тагнуулын ерөнхий газрын мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгөв. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхаарч, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. 1.Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw